IZone -= Enjoy Your Life =- мэдээлэл

iZone
-= Enjoy Your Life =-
Хамтран ажиллах зар сурталчилгааг тань бид дэмжиж байна **Емайл: info@snumgl.org ** Харилцах утас: 02-880-9164** хаягаар хандаарай!!
Ногоон Монголын төлөө нэгдэцгээe! PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Ганзориг   
1 дэх өдөр, 10-05-2010 10:29
Сайн байцгаана уу оюутнуудаа?

Монгол улс 2010 оноос эхлэн хавар болон намрын улиралд жилд хоёр удаа бүх нийтээрээ мод тарих өдөртэй болсныг та бүхэн мэдэж байгаа бизээ. Дашрамд хэлэхэд СМОХ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд MAGIKO-н гишүүн Сэрдарам багш МУ ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид MAGIKOгийн нэрээр нэг бус удаа мод тарих өдөртөй болох талаар албан санал явуулж байсныг дурдахад таатай байна! МУ мод тарих өдөртөй болсон нь мэдээж зөвхөн MAGIKOгийн саналыг харгалзсан бус өөр олон хүчин зүйл шалтгаалсан байх.

Тиймээс SKMAGIKO-н(South Korea Mongolian Assiociation of Graduates in Korea) хэсэг залуучууд энэхүү үйл ажиллагаанд илүү ихээр санаачлагатай оролцон нийт залуучуудыг ач холбогдол өгч оролцоход тус нэмэр болох талаас нь дараах саналыг дэвшүүлж байна.


Сэрдарам багшийн санаачилсан “Миний клуб” (http://miniiclub.com) нэртэй байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллага байдаг ба 2007 оноос хойш жил болгоны хавар Монголдоо мод тарьж эхэлжээ. Тухайн үед СМОХ хандивын данс гарган оюутнуудаас нийт 600,000 вон цуглуулж энэхүү байгуулгын мод тарих үйлст хандивлаж байсан түүхтэй билээ. Уг байгууллага нь 4 дэх жилдээ мод тарьж байгаа бөгөөд энэ жил 5 сарын 1-ээс эхлэн мод тарьж эхэлсэн. Иймд SKMAGIKO болон СМОХ хамтран данс нээж цуглуулсан хандивын мөнгөө мод тарих үйлст хандивлая гэсэн санал гаргаж байна!

Энэ удаагийн хувьд хугацаа бага байгаа тул энэхүү аргыг сонгосон бөгөөд дараагийн удаа хийх өөр саналууд гарч ирж
байгааг хамтран ярилцаж шийдээд хэрэгжүүлэх болно.

Монголын ирээдүй болсон эрч хүч хийморь золбоотой залуучуудаа өөрсдийн хийж чадах өчүүхэн зүйлээр ч болов цөлжилтийн эсрэг эх орон, элгэн садан, эрүүл агаар хойч ирээдүй, НОГООН МОНГОЛЫН төлөө нэгдэцгээе гэж уриалж байна!

Холбоотой мэдээлэл
http://miniiclub.com
http://news.gogo.mn/r/27213#goh_header_table
http://news.gogo.mn/r/30867#goh_header_table
http://serdaram.origo.mn/index.php


Дансны дугаар: Woori bank, 1002-241-942427 Ariunbat Sainbold

Та бүхнийг хүндэтгэсэн SKMAGIKO
 

Groups элсээрэй!

Google Groups

Subscribe to SNU Mongolian Students Association Зөвхөн SNU-н Монгол Оюутан

Email: Email Хаягаа бүртгүүлнэ үү!
Visit this group

 SNU MGL 

Mongolian Students Association

  Dure Culture Center BLD No67 2nd Floor Foreign Students Lounge 

       Tell : (+82)02-880-9164  info@snumgl.org or Admin & Webmaster    

Санал асуулга

Таньд ямар төрлийн мэдээлэл хэрэгтэй байдаг вэ?
 

Хайлт хийх

УБ Цаг Агаар

Зураг.мн фото нийтлэл

Mongolian Photo Blog
Бид цаг хугацааг зогсооно! Зураг.мн

Хүүхдийн төлөө за гэж хэлье

www.za.org.mn

Хамтрагчид

Ерөнхий ивээн тэтгэгчид

Холбоос

Онлайд

Одоогоор 6 зочин холбогдсон