| АСУУЛТ ФОТО АЯЛАЛ 2010 – Бүртгэл эхэлсэн! |
|
| Зохиогч Ганзориг | |
| 4 дэх өдөр, 17-06-2010 18:52 | |
Тайлбар:..::: Асуулт.нэт 10 нас хүрлээ! :::.. Related Link: http://www.agshin.mn/?s=photo+tour
Албан ёсоор бүртгэж эхэллээ! Мандат хязгаартай. Аялалд оролцогч өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Аялалд оролцогч нь 18 наснаас дээш буюу насанд Бүртгэл "Алаг" фото агентлагын байранд явагдаж байна. АСУУЛТ ФОТО АЯЛАЛ 2010 – Бүртгэл явагдаж байна!!! Аялалын хөтөлбөр: 7 дугаар сарын 4 -ний Ням гариг 8:00 цагт аялагчидад фудболк, малгай тараана. Чингис хааны хөшөөний урд дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа эхэлнэ. Аялагчид 7 автобусд хуваагдаж сууна. Аялагчидыг 19-20 групт 10-15 хүний бүрэлдэхүүнтэй хувааж мэргэжилийн гэрэл зурагчидаар ахлуулна. 9:30 цагт Монголын Нохой Судлалын Холбоотой хамтарсан цэвэр үүлдэрийн нойхойн үзэсгэлэн, шоу, зураг авалт эхэлнэ. 9:30 цагт Монголын Дартсийн Холбооноос өдрийн турш зохиогдох дарцийн тэмцээн зарлана. Хамгийн өндөр оноо авч чадсан 1-2 аялалд оролцогчийг шагнал хулээж байна. 9:30 цагт Bliss Restaurant & Pub -аас ивээн тэтгэн явуулж буй хөгжөөнт тэмцээн эхэлнэ. Энэ тэмцээний ялагчаар 3 багийн гишүүдийг шалгаруулна. 11:30 цагт Эра Модел, Шилмэл загвар агентлагуудтай хамтарсан үндэсний хувцасны, зуны хувцасны, дотуур хувцасны загварын шоу, зураг авалт. Үзэсгэлэнд оролцсон нохойнууд, Эра Модел болон Шилмэл загварын моделуудыг оролцуулсан зохиомжит зураг авалтууд 13:00 цагт өдрийн хоол 14:00 Монголын Корнхоле Холбооноос оролцогчидын дунд тэмцээн зарлана. Тэмцээний ялагчийг Корнхоле -ийн иж бүрдэл хүлээж байна. 16:00 цагт Монголын Бодибуйлдинг Фитнессийн Нэгдсэн Холбоотой хамтарсан тамирчидийн үзүүлбэр, шоу, хөгжимтэй дасгал, зураг авалт. Эра Модел, Шилмэл загварын моделуудыг оролцуулсан зураг авалт. 18:00 цагт оройн хоол 18:00 цагаас оройн арга хэмжээ эхэлнэ. Оройн арга хэмжээг Орчин Үеийн бадарчин АМАЙ хөтлөн явуулна. Шагнал гардуулах ёслол эхэлнэ. Нийтийн бүжигтэй. Ерөнхий ивээн тэтгэгч Канон, Кока Кола -г хэн сайн рекламдаж зураг авах вэ гэсэн өндөр шагналтай тэмцээн өглөөнөөс оройн 18 цаг хүртэл үргэлжилж оройн хаалтын өмнө шагналыг гардуулна. Хаалтын ажиллагаа 22:00 цагт дуусна. 23:00 цагт Сүхбаатарын талбайд аялал өндөрлөнө. ..::: Асуулт.нэт 10 нас хүрлээ! :::.. Энэ жилийн арга хэмжээ нь өнгөрсөн жилүүдээс илүү далайцтай, олон хөтөлбөрүүд орсон, нэг тогтсон байрлалд бүх арга хэмжээ болж өнгөрөхөөрөө өмнөх өртөөчилсөн хэлбэрээр зохиогдож байсан аялалуудаас онцлогтой. Энэ жилийн онцлог нь Асуулт.нэт -ийн 10 жилийн ойтой давхцаж буй бөгөөд арга хэмжээ нь Асуулт.нет -ийн урай "Бид Хамтдаа Ихийг Бүтээнэ" уриан дор зохиогдох гэж байна. 2010 оны 7 дугаар сарын 4 -нд өглөө 8 цагт уулзацгаая! Бид Хамтдаа Ихийг Бүтээнэ! Аялал зохион байгуулж байгаа зорилго: Ерөнхий зохион байгуулагчид: Ерөнхий Ивээн Тэтгэгчээр: Мэдээлэлийн ивээн тэтгэгчээр: Хамтран оролцох байгууллага: ASUULT.NET 2010 |